МОНГОЛ-УР ЧАДВАР – 2021 ОН 7 ТӨРЛӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2021-11-11 16:30:39

МОНГОЛ-УР ЧАДВАР – 2021 ОН

7 ТӨРЛӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Герман-Монголын МСҮТ дээр 5 дахь удаагийн Гагнуурын мэргэжлийн үнэлгээ /шалгаруулалт/  2021 оны 10 дугаар сарын 22-23-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Гагнуурын мэргэжлийн ур чадварын шалгаруулалтад ШУТИС-ийн МТС-ТСҮТ, Налайх ПК, Барилгын ПК, Төв аймгийн Баянчандмань ПК, Монгол-Солонгосын ПК, Дархан Өргөө ПК, Техник технологийн ПК, Герман-Монголын МСҮТ, Төв аймгийн Заамар МСҮТ, Скиллстек МСҮТ зэрэг 10 сургуулийн 12 суралцагч  мэргэжлийн  ур чадвараа сорьсноос

ТЭРГҮҮН БАЙР

1. СМС ХХК, Скиллстек МСҮТ-ийн оюутан М.Энх-Амгалан

ДЭД БАЙР

2. ХАСУ МЕГАВАТТ ХХК, Герман Монголын МСҮТ-ийн оюутан Д.Амаржаргал амжилт гаргалаа.

Эхний хоёр байр эзэлсэн оюутнууд дахин шалгаруулалтанд орж ТЭРГҮҮН байр эзэлсэн оюутан нь  БНХАУ-ын Шанхай хотноо 2022 онд зохион байгуулагдах “Дэлхийн Ур Чадвар”-ын  46 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх оролцоно.

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧ НАРТАА АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.