ГЕРМАН-МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН
ТӨВИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Улаанбаатар хот 2015 он
Нэг. Нийтлэг үндэслэл
сургуульд суралцаж буй оюутнуудын сайн дурын үндсэн дээр нэгдсэн бие даасан ашгийн бус оюутнуудад үйлчилдэг байгууллага юм.
Төрийн бус байгууллагын тухай хууль, МУ-ын хуульд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж болон МСҮТ-ийн оюутны зөвлөлийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
Зорилго.
Хоёр. Оюутны зөвлөлийн зорилт, үйл ажиллагааны чиглэл
2.1. Оюутны эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутны үзэл санааг дэмжих.
2.2. Мэргэжлийн боловсролын ардчилсан тогтолцоог бүрдүүлэх.
2.3. ГММСҮТ-ийн оюутны зөвлөлийн үйл ажиллагаа нь боловсролын тогтолцоонд хяналт тавих, сургалтын төлбөрт хяналт тавих.
2.4. Оюутны хооронд урлаг спорт, соёл нийгмийн арга хэмжээ зохион байгуулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэ санаа санаачлагыг дэмжих, /Тухайн цаг үед/
2.5. Оюутны дотоод гадаадын байгууллага, хөдөлгөөнтэй холбоо харилцаа тогтоох, түншлэлийн зарчимд тулгуурлан хамтран ажиллах. /Тухайн цаг үед/
Гурав. Бүтэц, зохион байгуулалт
3.1. ГММСҮТ-ийн оюутан бүр оюутны зөвлөлийн гишүүнээр сонгогдох эрхтэй.
3.2. Оюутны зөвлөлийн дэргэд салбар клуб нь хүсэл сонирхол болон мэргэжилээрээ зохион байгуулж болно. /Тухайн цаг үед/
3.3. Оюутны зөвлөл нь 11 гишүүнтэй байна.
3.4. Оюутны зөвлөлийн гишүүнчлэлийн асуудлыг тусгай журам үндэслэн оюутны зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.
3.5. Оюутны зөвлөлийн салбар клуб нь оюутны зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, аливаа асуудлаар байр сууриа илэрхийлэх бие даасан, үйл ажиллагаа явуулах эрхтэй. /Тухайн цаг үед/
Дөрөв. Бүх оюутнуудын хурал
4.1. Оюутны зөвлөлийн эрх барих дээд байгууллага нь бүх оюутнуудын хурал мөн.
4.2. Хурал нь хичээлийн жилд 2 удаа хуралдана. Хурлын тов хэлэлцэх асуудлыг оюутны зөвлөлөөс тогтоож сарын өмнө зарлана. Хурлаар оюутны зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулах, цаашдын зорилго, төлөвлөгөө, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ.
Тав. Оюутны зөвлөлийн дарга
5.1. Оюутны зөвлөлийн даргыг нууц болон илээр санал хурааж олонхийн саналаар сонгоно.
5.2. Оюутны зөвлөлийн дарга нь оюутны зөвлөлийн хуралдааныг зарлаж хуралдуулна.
5.3. Зөвлөлийн дарга нь сонгогдсоны дараа зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагаа удирдах оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, сургуулийн болон улсын хэмжээнд оюутны талаар явуулах бодлого боловсруулахад оролцоно. /Тухайн цаг үед/
5.4. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд протколоор шийдвэр гаргаж зарим асуудлаар тодорхой байр суурь баримтлана.
Зургаа. Оюутны зөвлөлийн гишүүд
6.1. Гишүүд нь сургуулийн оюутны зөвлөлийг төлөөлж гадны байгууллагуудтай харилцаж, оюутны дунд сурлага, соёл хүмүүжлийн болон олон талт ажилд оролцож болно. /Тухайн цаг үед/
6.2. Оюутны зөвлөлийн гишүүд нь дотуур байранд нэвтэрч ажилд туслах хяналт тавих эрхтэй.
6.3. Сургуулиас зохиож буй арга хэмжээнд оюутнуудыг оролцуулж хяналт тавих эрхтэй.
6.4. Оюутны зөвлөлийн гишүүд нь оюутны сурлага, хүмүүжлийг дээшлүүлэх, нийгмийн асуудалд санал тавих эрхтэй.
Долоо. Оюутны зөвлөлийн нарийн бичгийн дарга
7.1. Оюутны зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зөвлөлийн ажлын дотоод ажил, бичиг хэргийг эрхлэнэ.
7.2. Оюутны зөвлөлийн ажлын зохион байгуулалт, төсөв санхүүгийн үйл ажиллагааг эрхэлнэ.
Найм. Хяналтын зөвлөл
8.1. Оюутны зөвлөлийн өдөр тутмын ажиллагаанд, дүрмийн хэрэгжилт, санхүү, гишүүнчлэлд хяналт тавьж хурлаар шийдвэрлэнэ.
8.2. Хяналтын зөвлөл нь 2 хүний бүрэлдэхүүнтэй байна.
Ес. Санхүүжилт
9.1. Оюутны зөвлөл нь дараах эх үүсвэрээс санхүүжинэ. Үүнд:
А. Төсөв хэрэгжүүлэх зорилгоор сургуулиас олгосон мөнгө.
Б. Дүрмийн зорилго хэргэжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааны хүрээнд явуулсан үйл ажиллагааны орлого.
В. Сургуулийн нийт оюутны хандив.
Г. Бусад
Арав. Сүлд, туг
10.1. Оюутны зөвлөл нь хурлаас баталсан загварын дагуу сүлд, тугтай байна.
Арван нэг. Оюутны зөвлөлийн байршил
11.1. Оюутны зөвлөлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай өрөө тоног төхөөрөмжтэй байна. /Чиглэлийн дагуу хамтарсан өрөөнд байрлаж болно/
11.2. Оюутны зөвлөл нь бүх бичиг баримтыг оюутны зөвлөлийн өрөөнд хадгална.
11.3. Оюутны зөвлөлийн өрөө нь МСҮТ-ийн дотор байрлана.
Арван хоёр. Дүрэм, тусгай журам батлах
12.1. Дүрмийг зөвхөн чуулганаас хураагдсан саналаар батлана.
12.2. Дүрмийг тайлбарлах эрхийг хурлаас бусад үед оюутны зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар эдэлнэ.
12.3. Тусгай журмыг оюутны зөвлөлийн хурлаар батална.
Арван гурав. Татан буулгах ба өөрчлөн байгуулах
13.1. Оюутны зөвлөл нь дүрмийн зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан болон МУ-ын үндсэн хууль, ГММСҮТ-ийн дүрэм журам ба гэрээ, Оюутны зөвлөлийн дүрэм болон бусад хууль тусгай журам тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хурлаар хэлэлцэж буулгах буюу өөрчлөн байгуулна.
13.2. Татан буугдсан тохиолдолд үндсэн эд хөрөнгийг өөрчлөн байгуулагдсан шинэ оюутны зөвлөлд шилжүүлнэ.
Бүтэц зохион байгуулалт: