2021-11-11 16:30:39 |
МОНГОЛ-УР ЧАДВАР – 2021 ОН
7 ТӨРЛӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Герман-Монголын МСҮТ дээр 5 дахь удаагийн Гагнуурын мэргэжлийн үнэлгээ /шалгаруулалт/ 2021 оны 10 дугаар сарын 22-23-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Гагнуурын мэргэжлийн ур чадварын шалгаруулалтад ШУТИС-ийн МТС-ТСҮТ, Налайх ПК, Барилгын ПК, Төв аймгийн Баянчандмань ПК, Монгол-Солонгосын ПК, Дархан Өргөө ПК, Техник технологийн ПК, Герман-Монголын МСҮТ, Төв аймгийн Заамар МСҮТ, Скиллстек МСҮТ зэрэг 10 сургуулийн 12 суралцагч мэргэжлийн ур чадвараа сорьсноос
ТЭРГҮҮН БАЙР
1. СМС ХХК, Скиллстек МСҮТ-ийн оюутан М.Энх-Амгалан
ДЭД БАЙР
2. ХАСУ МЕГАВАТТ ХХК, Герман Монголын МСҮТ-ийн оюутан Д.Амаржаргал амжилт гаргалаа.
Эхний хоёр байр эзэлсэн оюутнууд дахин шалгаруулалтанд орж ТЭРГҮҮН байр эзэлсэн оюутан нь БНХАУ-ын Шанхай хотноо 2022 онд зохион байгуулагдах “Дэлхийн Ур Чадвар”-ын 46 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх оролцоно.
ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧ НАРТАА АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.