Герман Монголын МСҮТ- нь үүсэн байгуулагдаад 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хичээлийн жилийн онцлог нь 5 дахь ойн баярын элсэлтээ авлаа.
Элсэгчиддээ сургуулиа танилцуулж, мэргэжлийн чиг баримжаа олгох хичээлийг эхний цаг дээр орлоо.
2017.09.01 Нийтэлсэн. САМ Л.Сарангэрэл
Герман Монголын МСҮТ-төв, GIZ-ийн төсөлтэй хамтран 5 жилийн ойн нэрэмжит багш нарын гагнуурын ур чадварын уралдааныг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд хот хөдөөгийн нийлсэн 14 сургуулийн 20 багш оролцлоо. Багш нар маань цахилгаан гагнуур, хагас автомат гагнуур, аргон гагнуур гэсэн 3 төрлөөр ур чадвараа сорилоо.
Аргон гагнуурын төрөлд
1-р байр ГММСҮТ-ийн багш Б.Алдарцогт
2-р байр Дархан УУЭХПК-ийн багш П.Атарсайхан
3-р байр ГММСҮТ-ийн багш Д.Болдбаатар
Цахилгаан гагнуурын төрөлд
1-р байр ГММСҮТ-ийн багш Д.Болдбаатар
2-р байр ГММСҮТ-ийн багш Б.Алдарцогт
3-р байр Дархан МСҮТ-ийн багш А.Ням-Очир
Хагас автомат гагнуурын төрөлд
1-р байр Дорнод ПК Э.Чулуунхүү
2-р байр ГММСҮТ-ийн Б.Алдарцогт
3-р байр Дорнод ПК Д.Лхагвадорж
Нийт оноогоор
1-р байр ГММСҮТ-ийн багш Б.Алдарцогт
2-р байр ГММСҮТ-ийн багш Д.Болдбаатар
3-р байр Дархан УУЭХПК-ийн багш П.Атарсайхан тустус эзэллээ.
Тэмцээнд маань 2016-2017 оны хичээлийн жилийн Шилдэг технологич багшийн улсын аврага Төв аймгийн Эрдэнэ МСҮТ-ийн багш Э.Сүхбат багш урилгаар хүрэлцэн ирж нээлттэй хичээлийг зааж туршлагаа түгээн дэлгэрүүллээ. Мөн бүх багш нарынхаа дунд тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж санал бодлоо солилцлоо.Уг ярилцлаганд GIZ-төслийн төлөөлөл оролцон үнэтэй зөвлөгөөг өглөө.
Энэхүү үйл ажиллагаанд, тэмцээнд идэвхтэй оролцсон нийт багш нартаа ажлын өндөр амжилт амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Герман Монголын МСҮТ-ийн хамт олон.
2017.09.11-12 Нийтэлсэн. САМ Л.Сарангэрэл
Гагнуурын 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд манай сургуулийг 2016 онд төгссөн Д.Нямрагчаа хагас автомат гагнуураар 3-р байранд шалгарч Олон улсын тэмцээнд оролцох эрхээр шагнууллаа. Сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа гагнуурчин Д.Нямрагчаадаа ажлын өнөр амжилт хүсэе.
Энэ тэмцээний эхний 8 байранд шалгарсан 24 гагнуурчдын 41хувь нь Герман Монголын МСҮТөвд суралцаж төгссөн гагнуурчид буюу ХАСУ МЕГАВАТТ ХХК -ний гагнуурчид байлаа. Та бүхэндээ баярлалаа амжилт хүсэе. Нийтэлсэн САМенежер Л.Сарангэрэл 2017.11 25
Герман Монголын МСҮТ-ийн 2015 он, 2016он, 2017 оны төгсөгчид сургуулиа амжилттай төгсөж өөрийн сургуульдаа гагнуурчин хийж байна. Төгсөгчид маань ажил төдийгүй Монгол улсын хэмжээний уралдаан тэмцээн, олон улсын
хэмжээний уралдаан тэмцээнд амжилттай оролцож сургуулийнхаа нэр төрийг өндөрт өргөж яваа залуу гагнуурчид юмаа. Та бүхэндээ ирж буй шинэ ондоо өндрөөс өндөр амжилт гарган ажилллахыг хүсэн ерөөе.
2017.12.20 Нийтэлсэн. САМ Л.Сарангэрэл