фото мэдээ

1. 2015-2016 оны хичээлийн жилээ угтаж багш нартаа 2015-2016 оны хичээлийн жилийн ЗОРИЛТ, ЧАДАМЖИЙН ХӨТӨЛБӨР, БАГШИЙН ХӨГЖЛИЙН талаар УББАЗТ-ийн арга зүйч Ц.Мөнхнаран арга зүйн зөвөлгөө өглөө.

  

        

2. 2015 оны 11 сард Канад улсын Nordic Mine Technologies компианийн захирал Ronald P.Elliot манай  сургуулийн симлуяторын дадлагын хичээлтэй танилцлаа. Энэ компани Хасу Мегаватт компианиудтай хамтарч Hunnu Mining  Technologies компианийг байгуулсан.  

    

3. "ҮЙЛДВЭР УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ"-ийн Энэтхэгээс ирж багшилж байгаа Токарийн багш, Гагнуурын багш нар ирж сургуулийн дадлагын бааз, бүтээлүүдтэй танилцлаа.

 

  

4. ММСГНийгэмлэгээс 2 жилд зохион байгуулдаг гагнуурчдын УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ур чадварын тэмцээнд хот хөдөөгийн 45 байгууллагын 136 гагнуурчид 4 төрлөөр / цахилгаан гагнуур, хагас автомат, аргон, хийн гагнуур / өрсөлдөж байна. Мэргэжил сургалт Үйлдвэрлэлийн төвүүдээс 6 сургуулиас багш, суралцагчид оролцож байна. 

   

Нээлтийн үеэр Монголдоо төдийгүй Ази болон Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон оролцогчид тэмцээний оролцогчиддоо төлөөлөн үг хэлж амжилт хүслээ.

1. БРАЗИЛ-2015 ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН 43 дахь олимпид Монгол улсаа анх төлөөлөн оролцсон Л.Ганцоож нь ХАН-ОЧ МАРАЛ ХХК-д ажилладаг.

2. 2014 оны Азийн аварга шалгаруулах Бээжингийн олон улсын тэмцээнээс хийцийн төрлөөр МӨНГӨН МЕДАЛЬ хүртсэн Л.Анхбаяр нь ХАСУ МЕГАВАТТ-ын гагнуурчнаар ажилладаг.

 

 

3. 2014 оны Азийн аварга шалгаруулах Бээжингийн олон улсын тэмцээнээс аргон гагнуураар  МӨНГӨН МЕДАЛЬ хүртсэн Ч.Агваандэмбэрэл нь ДЦС-дад ажилладаг, ХҮРЭЛ МЕДАЛЬ  хүртсэн Одгэрэл, цахилгаан гагнуураар  ХҮРЭЛ МЕДАЛЬ  хүртсэн Б.Баттулга нь МЭЗ-ийн гагнуурчин хийдэг.

 

 Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэгээс / ММСГН/  2 жил тутамд нэг удаа Монголын гагнуурчдын дунд ур чадварын улсын аварга шалгаруулдаг уламжлалтай билээ. Уг тэмцээнийг энэ жил 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Герман Монголын Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв дээр 11-р сарын 23 – 27-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд уул уурхай, эрчим хүч, төмөр зам, МИАТ, мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв зэрэг салбар нэгжийн 46 байгууллага, хувь хүмүүс оролцож гагнуурын 4 төрлөөр өрсөлдөн дүнгээ гаргалаа. Нийт 153 гагнуурчин оролцсоноос хамгийн залуу нь 16,  ахмад нь 58 настай байв.

Өмнөх тэмцээнээс хойш гагнуурчдын ур чадвар эрс дээшилж, оролцогсдын тоо олшрон,  өрсөлдөөн нэмэгдсэнийг шүүгчид онцолж байлаа.

  • Цахилгаан гагнуурын төрөлд

1-р Байр    Г.Чойжамц               Герман Монголын Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв
2-р Байр    Б.Баттулга               "СММ" ХХК
3-р Байр    Б.Түвшинжаргал      "Хасу Мегаватт" ХХК

Цахилгаан гагнуурын төрлийн нэгдсэн дүн

  • Аргон гагнуурын төрөлд

1-р Байр   Э.Гантулга                   "ДЦС-4" ТӨХК
2-р Байр   Ч.Агваандэмбэрэл       "ДЦС-4" ТӨХК
3-р Байр   Б.Алдарцогт                 Герман Монголын Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв

Аргон гагнуурын төрлийн нэгдсэн дүн

  • Хагас автомат гагнуурын төрөлд

1-р Байр       М.Ганхуяг                    "ДЦС-3" ТӨХК
2-р Байр       С.Тэнүүн                      "Мегастийл Фабрикаторс" ХХК
3-р Байр       К.Даваажав                  "ДЦС-3" ТӨХК

Тусгай байр  Г.Булгансайхан            "Оюу Толгой" ХК  тус, тус байр эзэллээ.

Хагас автомат гагнуурын төрлийн нэгдсэн дүн

Хийн гагнуурын төрөлд  оролцогсодын гагнуурын чанар техникийн шаардлага хангаагүй гэж шүүгчид үзэж байр эзлүүлээгүй .

Энэ уралдаанд амжилттай оролцсон  Б.Баттулга, С.Тэнүүн, Ч.Агваандорж, М.Ганхуяг, К.Даваажав, Б.Түвшинжаргал нарын залуу гагнуурчдыг  2016 онд Бээжин хотод болох гагнуурчдын  ур чадварын олон улсын тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагналаа. Тэмцээнд оролцсон нийт гагнуурчид, компаны удирдлага, уралдааныг зохион байгуулахад тусалж дэмжсэн компани, хамт олонд баярласнаа илэрхийлж ажлын амжилт хүсье.

Ур Чадварын Улсын Аврага Шалгаруулах Тэмцээн (2015)

2011оны тэмцээний зураг үзэх

 2013оны тэмцээний зураг үзэх

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

5. 2015.12 сард Хөдөлмөрийн яамны харъяа "ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУДЛАЛЫН ТӨВ"-ийн мэргэжилтэнгүүд сургууль дээр ирж сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

  

6. 2016 оны 03 сарын 04-ний өдөр "ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО - СУРАЛЦАГЧИЙН ЧАДВАР- СУРГУУЛИЙН ХӨГЖИЛ" сэдэвт өдөрлөгийг зохион байлууллаа. Өдөрлөгөөр эцэг эхчүүдэд сургуулийн онол дадлагын тэнхим болон цехийн үйл ажиллагаатай танилцахаас гадна нээлттэй ярилцлага зохион байгуулж оюутан суралцагчдын ололт амжилт, сурлага хүмүүжил, төлөвшил, хичээл таслал зэргээр ярилцлаа. Мөн цаашид хамтран ажиллах, элсэлт зохион байгуулах, сургуулийн үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцохоо эцэг эхчүүд ярилцан сургуулийн талаар тааламжтай сэтгэлтээ байгаагаа илэрхийллээ.Уулзалтаар АУБ нар өөрсдийн ангийн эцэг эхчүүдтэй уулзаж ангийн дотоод ажлаа танилцуулсан бөгөөд Мэргэжлийн багш нар мэргэжлийн онцлогоо мөн танилцууллаа.

     

Нийтэлсэн: Сургалтын менежер Л.Сарангэрэл 2016.03.05

"Arc Cup-2016" Олон Улсын гагнуурчдын тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо 2016.06.15- 2016.06.22-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ тэмцээнд Дэлхийн 23 орны 500 гаран гагнуурчид ур чадвар сорьж өрсөлдсөн билээ. Манай улсаас 9 гагнуурчин тэмцээнд оролцож 
"Хасу Мегаватт" ХХК-ийн гагнуурчин Б.Түвшинжаргал цахилгаан гагнуурын төрөлд Мөнгө
"Хасу Мегаватт" ХХК-ийн гагнуурчин Б.Өлзийбуян Хагас автомат гагнуурын төрөл Хүрэл
"СММ" ХХК-ий гагнуурчин Баттулга цахилгаан гагнуурын төрөлд Хүрэл
"ДЦС - 4" ТӨХК-ий гагнуурчин Ч.Агваандэмбэрэл Аргон гагнуурын төрөлд Хүрэл медаль тус тус хүртэж багаараа 2-р байранд орсон байна. БАЯР ХҮРГЬЕ.

 

Нийтэлсэн: Сургалтын менежер Л.Сарангэрэл 2016.06.24