ГЕРМАН-МОНГОЛЫН Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвөөр зочилсон эрхэм та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.
Манай сургууль 2012 оноос ХБНГУлсын гагнуурын нийгэмлэгтэй хамтран ажиллаж сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Сургууль маань ХБНГУлсын МСҮТөвийн стандартаар баригдсан. Олон улсад багшлах, ажиллах эрхтэй мэргэжлийн багш нар, ХБНГУлсын мэргэжилтэн зөвлөх багш ажилладаг. Манай сургуулийн сурагчдаас " МОНГОЛ УР ЧАДВАР " 2014 Гагнуурын улсын аварга, 2014 оны БЭЭЖИН хотод болсон олон улсын гагнуурын ур чадварын 13 орны 320 гаруй гагнуурчдын дунд болсон тэмцээнд монголоос 7 гагнуурчин оролцож 2 мөнгөн медаль, 2 хүрэл медаль авч багаараа Герман улсын дараа 2-р байранд орсон. 2 мөнгөн медалын нэгийг нь манай сургуулийн анхны суралцагчдын нэг Л.Анхбаяр авсан нь манай сургуулийн бахархал юм. Бид өрсөлдөх чадвартай, бүтээлч, зөв хандлагатай сайн мэргэжилтэн болоход тань туслана. Та бүхнийг манай сургуульд суралцахыг урьж байна.
Албан байгууллагын захиалгаар болон хувь хүний хүсэлтээр Гагнуур (цахилгаан гагнуур,хагас автомат гагнуур,аргон гагнуур,хийн гагнуур,флазам огтлогч гэсэн 5 чиглэл) Токарьчин,Барилгын цахилгаанчин гэсэн үндсэн 3 мэргэжлээр өдөр,оройн,ажлын бус цагаар богино хугацааны сургалтууд хичээллэж байна.
Бидэнтэй хамтран ажиллахыг хүсч байгаа албан байгууллага, суралцах сонирхолтой хүн бүхэнд манай сургуулийн үүд хаалга нээлттэй байх болно.