2015 оны 12.01-ны өдөр Барилгын политехник коллежийн гагнуурын ангийн багш оюутнууд ирж сургуулиудтай танилцаж туршлага солилцлоо.
Мөн суралцагчид симуляторь дээр гагнуур хийж үзлээ.
Хөдөлмөрийн яамны харъяа сургуулиудтай хамтран ажиллах зорилгоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын МСҮТ-тэй багш, оюутан суралцагчидтай туршлага судлах зорилгоор гэрээ хийж ажиллахаар 2 тал гэрээнд гарын үсэг зурлаа.
Үүний дагуу 2015.12.15-ны өдөр Бор-Өндөр МСҮТ-ийн сургалт хариуцсан менежер н.Батбаяр
Төв аймгийн Эрдэнэ МСҮТ-ийн "ТҮНШЛЭЛ-2015" уулзалтанд оролцож цаашид хамтран ажиллах саналаа хуваалцан сургууль, багш, суралцагчидтай уулзлаа.
2015.12.26-нд Механик инженерийн сургуулийн 3-р ангийн нийт 60 оюутнууд ирж сургуулийн дадлагын хичээл, дадлагын баазтай танилцаж туршлага судаллаа.
Гагнуурын багш О.Төмөрхуяг оюутнуудад дадлагын бааз, оюутнуудын бүтээлийг танилцууллаа.
НИЙТЭЛСЭН: С/М Л.САРАНГЭРЭЛ 2016.01.19